![](https://news.mn/wp-content/archive1/show/photo/2013/2/4bbe4c9718c3d2e4/32ca71968036ea0boriginal.jpg)
Амьд хөгжим сонирхогч залууст дуулгах таатай мэдээ байна. Өнөөдөр 20.00 цагт “Ханзо” клубт “Үсэргээн” буюу “Unplugged & dance” шоу, тоглолт болох гэж байна. Тоглолтын эхний хэсэг “unplugged” буюу акустик хэлбэрээр хүрэх бөгөөд “Blacks”, “Tamir Grunge”, “Siramoni”, “Билли”, “RiverFlow”, “Шижир”, “Walrus”, “Floppy`s”, ”Хурга”, “Street 13” болон “Камертон II” шоуны шилдэг оролцогч Ганзаяа, Эгшиглэн, Маргад нар оролцоно. Харин “Үсэргээн”-ий хоёрдугаар хэсэгт өвөрмөц , доргио сэтнүүд залуусыг доргиох гэнэ. Хоёрдугаар хэсэгт залуус Shoegaze, панк, хард рок, метал, пост панк урсгалын хөгжимд “үсрэх” нь ээ.
А.БҮЖИН