Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Украины Одесса хотын нэгэн бүсгүй Барби хүүхэлдэй шиг харагдахын тулд хамаг мөнгөө зарцуулдаг гэнэ. Валерия Лукьянова гэгч тэр эмэгтэй Украины хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг. Дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйтэй адилхан харагдахын тулд Валерия нэлээд цаг, хөрөнгө зарсан гэдэг. Одоо түүний эрмэлзэл биелж, тэрээр яг пластик хүүхэлдэй шиг харагдах болжээ.

 Бүсгүйн ер бусын гадаад хэлбэр, төрх нь олныг цочирдуулдаг. Хүүхэлдэйн шүтээн шигээ байхын тулд тэр маш их турсан гэнэ.

Валерия олон нийтийн сүлжээний хуудсандаа тавьсан зураг нь маш сонирхолтой. Түүнийг сонирхогчид “амьгүй” гэмээр хүүхэлдэй бүсгүйг шагшран харж, гайхацгаадаг гэнэ.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж