Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жил, Их монгол улсаа байгуулсны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Драмын эрдмийн театрын 80 жилийн ойг тохиолдуулан зарласан түүхэн жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байрын эзнээр тодорсон зохиолч Б.Цогнэмэхийн бүтээл, найруулагч Н.Наранбаатарын найруулгаар өнгөрсөн жил драмын театрын тайзнаа амилсан “Тэнгэрийн хүү” жүжиг нь “Гэгээн муза 2011” наадмаас
- Оны шилдэг жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар
- Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх
- Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од
- Оны шилдэг эрэгтэй гол дүр жүжигчин Г.Эрдэнэбилэг
- Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ
- Оны шилдэг эмэгтэй туслах дүр Гавьяат жүжигчин У.Уранчимэг нар тус тус шалгаран алтан цомын эзэн болсон юм.
“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар Соёлтын тэрүүний ажилтан Ч.Түвшин, конструктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, жүжиг чимэглэлийн эрхлэгч Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажилласан юм. Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцож, тоглосон юм.
Хүн гүрний тухай өгүүлэх энэ жүжиг монгол хүн бүрийн омогшил, уярал, ухааралыг хөглөлөө. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу үзэгчдийн цөсийг хөөргөн эх орон газар шороогоо хайрлах сэтгэлийг улам бүр бадраана. Хаан ширээ, төрийн нуруу, хайр сэтгэл, газар шороо, эх нутгаа хайрлах сэтгэлээр хөглөсөн уг бүтээл нь тайзнаа тавигдсан цагаасаа хойш үзэгчдийн цувааг өөртөө соронзон мэт татсаар ирсэн бүтээл билээ. Жүжигчин Г.Эрдэнэбилэг оргилсон, буцалсан, шаналсан, уярсан, дурласан, өширсөн, хөглөгдсөн Модун Шаньюгийн дүрийг гайхалтай бүтээж үзэгчдийн алга ташилтыг харамгүй хүртсэн бол жүжигчин С.Болд-Эрдэнийн бүтээсэн Хан улсын элчийн дүр жүжигчний мэдрэмжийг илтгэн харуулсан төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөгжөөсөн тун аятайхан шигтгээ болж чадсан хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлсэн юм.
Сонирхуулахад, өнөөдөр драмын тайзнаа 18.00 цагт “Гэгээн муза 2009” наадмын таван алтан цомын эзэн Виктор Хюгогийн “Парисын Дарь Эхийн Сүм” сонгодог мюзыкл драмын жүжиг амилна.
- 23-нд 18.00 цагт С.Жаргалсайхан “Нууц амраг чинь болъё” орчин үеийн жүжиг
- 24-нд 18.00 цагт Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг
- 25-нд 18.00 цагт Гэгээн Муза-д Дундговийн театрын “Гэгээн тамлан” орчин үеийн жүжиг
- 27-нд 18 цагаас Д.Равжаа “Саран хөхөө” жүжиг
- 28-нд 18.00 цагт У.Шекспир “Гамлет” эмгэнэлт драмын жүжгийг тус тус тоглох юм.