Digital Policy Council /DPC/-ээс 2012 оны арванхоёрдугаар сард улс орнуудын удирдагчдын твиттер дэх эрэмбийг харуулсан сонирхолтой судалгаа гаргажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хамгийн шилдэг твиттерчин Төрийн тэргүүнээр шалгарсан байна. Твиттер дэх топ 10 Төрийн тэргүүнийг танилцуулбал:
- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама
- Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес
- Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гюль
- Иорданы хатан хаан Рания
- ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев
- Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф
- Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер
- Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос
- Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето
- Арабын нэгдсэн Эмирт улсын дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч Шейх Мухаммед бин Рашид Аль-Мактум нар оржээ
Манай идэвхтэй жиргээчдийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана явааг сонирхвол уг жагсаалтын 49-д эрэмбэлэгдсэн байна. Уг жагсаалтыг гаргах үед буюу хоёр сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн @elbegdorj хаягийн дагагчийн тоо 36928 байсан бол одоо 48541 дагагчтай болж нэмэгджээ.
Түүгээр барахгүй Ерөнхийлөгч твиттер хаяг буюу “verified account-“аа баталгаажуулаад байгаа бөгөөд хаяг баталгаажсанаас хойш хайлт хийсэн болон дагагчдын тоо эрс өсөөд байгаа аж.
Дашрамд сонирхуулахад, жирийн хүмүүс “verified account-“аа баталгаажуулахад багагүй төлбөр төлдөг бол аль ч улс орны Төрийн тэргүүний твиттер хаягийг баталгаажуулахад төлбөр авдаггүй юм байна.