3D үзгээр агаарт зураг зурна

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

3D үзгээр агаарт зураг зурна

3D хэвлэх технологи хүчээ авч олон төрлийн зүйлсийг бүтээдэг болсон. Жишээ нь 3D хэвлэгчээр бүтээсэн хиймэл гар, хөл зэрэг эрхтнүүдийг анагаах ухаанд ашиглаж, тэр бүү хэл саран дээр хүртэл барилга барих тухай яригдаж байгаа.

Харин энэхүү 3D технологийг өдөр тутмын амьдралдаа туршиж үзэх боломжийг Америкийн “Wobbleworks” компани олгож байна.

Тус компани 3D хэвлэгч бүхий анхны үзгийг зохион бүтээж, 3D Doodler гэж нэрлэжээ.

Уг үзгээр зураг зурахдаа эхлэх цэгээ хөдөлгөөнгүй ямар нэгэн биет дээр авах ба уг цэгээс үргэлжлүүлэн агаарт хүссэн зургаа зурах юм.

3D үзэгний ажиллах зарчим нь цэнэглэсэн хуванцарыг 270 хэмд хайлуулан, бичил сэнс бүхий үзэгний хошуугаар гаргахдаа хөргөх юм.

Ингэснээр та агаарт хүссэн зүйлээ бүтээх боломжтой болох юм.

Хэрэглэгчдэд гурван хэмжээст хүссэн дүрсээ урлах боломж олгож буй энэхүү үзгийг ирэх аравдугаар сараас худалдаанд гаргах ба 75, 99 болон 125 ам.доллар гэсэн үнийн сонголттой байх гэнэ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж