16 насны ойд тайчигч урьсан эмэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

16 насны ойд тайчигч урьсан эмэгтэйг баривчилжээ

АНУ-ын Нью-Йорк мужийн Саратога дүүргийн жижиг тосгоны эмэгтэйг хүүгийнхээ 16 насны ойгоор тайчих урлагийнхнийг урьсан хэмээн баривчилсан тухай “NY Daily News” сонинд өгүүлжээ. Үдэшлэгийн насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд ураа татсан хэрэгт буруутгаж, саатуулсан байна.

Жуди Вижер. Фото: South Glens Falls Police
Жуди Вижер гэгч энэ эмэгтэйг шүүх хурал ирэх гуравдугаар сарын 7-нд болно. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалттай ажээ. Тэр эмэгтэй өөрөө энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Вижерийн хүүгийн төрсөн өдрийн баярт 13 ба түүнээс бага насны зочид байсныг цагдаагийнхан тогтоогоод байна. Үдэшлэгт насанд хүрсэн хүмүүс ч байсан бөгөөд нийт 80 хүн оролцжээ. Хагас нүцгэн тайчигч нарыг тоглолтоо хийсний дараа  стриптиз үзүүлдэг бүсгүйчүүдийн бүжигт олон томчууд дургүйцсэн гэнэ.

2012 оны арваннэгдүгээр сард болсон төрсөн өдрийн баярын дараа үдэшлэгийн гэрэл зургуудыг олон нийтийн сүлжээнд байрлуулжээ. Тэр зургуудыг үзсэн Вижерийн хүүгийн найзынх нь ээж хууль хяналтынханд хандсан байна. Ингээд мөрдөн байцаалт эхэлжээ.

Тайчигч бүсгүйчүүдийг ирүүлсэн агентлагийнхан арга хэмжээнд оролцогсдын насыг мэдээгүй гэсэн ба тэдэнд захиалгаар үйлчилсэнд нь ямар нэгэн шийтгэл ирэхгүй ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж