Жош Бролин, Дайан Лейн нар гэрлэлтээ цуцлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Жош Бролин, Дайан Лейн нар гэрлэлтээ цуцлуулжээ

Холливудын бат бөх гэр бүлүүдийн тоонд багтдаг байсан жүжигчин Жош Бролин, Дайан Лейн нар гэрлэлтээ албан ёслоор цуцлуулж, найман жилийн хамтын амьдралаа төгсгөл болгожээ. Өдгөө 48 настай Дайан, 45 настай Бролин нар сар гаруйн харилцаагаа цэглэсэн тухай “US Weekly” мэдээлсэн байна. Зул сарын баярын үеэр Бролин мансууруулах бодистой холбогдож, баривчлагдсанаас хойш яг хоёр сарын дараа хосууд ийнхүү салж буйгаа мэдэгджээ.

Хосуудыг салах болсон талаар тэдний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна. Бролин, Дайан нар 2004 оны наймдугаар сард хуримаа хийж найман жилийн турш амьдрахдаа нэг ч хүүхэдгүй байжээ. Бролиний хувьд хоёр дахь удаагаа эхнэрээсээ салж байгаа, Дайан ч мөнтүүнээс өмнө 1994 онд жүжигчин Кристофер Ламберттэй гэрлэж байсан гэнэ. Бролин өмнөх эхнэр жүжигчин Алсе Эдейртэй хуримлаж хосууд хоёр хүүхдийн эцэг, эх болцгооож байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж