БНСУ-ын найруулагч Холливудад хөл тавив

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

БНСУ-ын найруулагч Холливудад хөл тавив

Өмнөд Солонгосын нэртэй кино найруулагчдын нэг Пак Чань-Үкийн англи хэл дээрх "Stoker" буюу “Галч” нэртэй сэтгэлзүйн, аймшгийн кино тун удахгүй дэлхийн үзэгчдийн хүртээл болох гэж байна. АНУ болон Их Британийн алдартай кино оддыг нэгтгэсэн түүний бүтээл Холливуд дахь Ази тивийн шинэ салхи, содон өнцөг болно гэж кино шүүмжлэгчид таамаглаж байна.

Панк Чань-Үк өөрөө “Галч” киноныхоо талаар “Магадгүй, ази найруулагч америк киног төгс бүтээж чадахгүй гэсэн эргэлзээ зарим нэг хүнд байгаа байх. Гэхдээ миний хувьд "Stoker"-ийг үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт ихээхэн найдаж байгаа” хэмээн Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байжээ. Тус киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Николь Кидман, Миа Васиковска болон Английн нэрт жүжигчин Мэттью Гуд нар тоглосон байна. Тус кино ирэх гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох ажээ.

 Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж