Хэдэн цагийн турш үргэлжилсэн байлдааны эцэст эвслийн цэргийнхэн хотын төвийн Засгийн газрын байшин ба хотын захиргааг чөлөөлж чаджээ. Байлдааны хохирлын талаар мэдээлсэнгүй.
Өмнө нь Гао хотыг хоёр ч удаа исламын дайчдаас чөлөөлсөн гэж мэдээлж байсан юм. Өнгөрсөн сарын сүүлчээр Малийн эрх баригчид хотыг чөлөөлснөө зарласан юм. Тэр үед францчууд дайн байлдаангүйгээр хотыг авчээ. Хоёр дахь удаагаа хотын төвийг таурегийн босогчид эзэлсний дараа хоёрдугаар сарын 13-нд Гаог тэднээс чөлөөлсөн байлаа.
Тус улсын хойд хэсэгт амьдардаг туарегийн нүүдэлчид хэдэн арван жилийн турш тусгаарлахаар тэмцэж иржээ. 2012 оны сүүлчээр босогчид тус орны гүнд гүнзгий нэвтрэн бараг нийслэлд нь орох шахжээ. Энэ жилийн нэгдүгээр сард сөргөлдөөнд Францын цэргийнхэн оролцож эхлээд босогчдын бараг бүх түшиц хот сууринг эзэлсэн байна. Туарегууд хойд нутгийн цөлд нуугдан партизаны дайн явуулна гэж мэдэгдээд байгаа билээ.