Цагдаагийн байгууллагад иргэд аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн тухай мянга гаруй мэдээлэл өчигдөр ирүүлжээ. Эдгээрээс гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж 26-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоож, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлд хүн амины нэг, хулгайн 10, танхайн 12 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн хэрэг ес, осол 23 бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтсэн байна.
Д.ЖАРГАЛ