4,5 тэрбумын тоног төхөөрөмж бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

4,5 тэрбумын тоног төхөөрөмж бэлэглэв

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй  эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах ёслол өнөөдөр 12 цагт боллоо. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт болсон энэ арга хэмжээнд Монголд суугаа Япон улсын Элчин сайд Такэнори Шимизү болон Эрүүл мэндийн сайд С.Удвал нар оролцож эмнэлгийн төлөөллүүдэд гардуулан өгсөн юм. Дурангийн болон зөөврийн ЭХО оношлогооны аппарат, ариутгалын  багаж, тэргэнцэр зэргээс бүрдсэн уг тоног төхөөрөмжийн өртөг нь 300 сая иен буюу 4,5 тэрбум төгрөг юм байна. Эдгээр тоног төхөөрөмжийг  Улсын нэгдүгээр эмнэлэг, Эх нялхас, Гэмтлийн эмнэлэг, Хавдар судлал, Орхон-Уул болон Дундговь аймгийн эмнэлэгт тараан хүргэжээ.

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж