113 мянган оюутан үнэгүй зорчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

113 мянган оюутан үнэгүй зорчиж байна гэв

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын Оюутны Холбооноос өнгөрсөн жилийн хийсэн ажлын товч тайлан, мөн 2013-2014 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Өнгөрсөн онд хийсэн томоохон ажлуудаас нийт 113 мянган оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих наалт авчээ. Мөн 2012 онд эхлүүлсэн  “Мянган оюутны байр”-ны барилгын ажил дуусч ирэх хавар ашиглалтад орохоор бэлдэж байгаа ажээ.

Энэ онд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаагаас гадна зарим ажлуудыг хийж эхэлснээ танилцууллаа.

Төрөөс олгодог оюутны 70200 төгрөгний тэтгэлэгийг БШУЯ болон арилжааны 5 банктай хамтран сургуулиар нь дамжуулалгүй оюутны гар дээр бэлнээр хүргэхээр ажиллаж байгаа юм байна. “Оюутан цэрэг” хөтөлбөр боловсруулан БХЯ, ЗХЖШ, БХИС-тай хамтран оюутан суралцах хугацаандаа цэргийн жинхэнэ албыг хаах ажлыг судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоход туслах, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор мэргэжил сонголтын нэгдсэн www.mergejilsongolt.mn гэсэн сайтыг нээж ажиллуулахаар болсон байна. Мөн гадаад орнуудад суралцаж байгаа монгол оюутнуудаа анхаарч холбоотой ажиллаж, гадаад орнуудад монгол хуурамч дилпломтой оюутнууд олширч байгааг холбогдох байгууллагуудтай нь хамтарч ажиллахаар болжээ.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж