Хошин урлагийн “Х-Түц” продакшин сар шинийн өмнөхөн үзэгч түмэндээ шилдгийн шилдэг номеруудаа өргөн барьж, Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг тайзнаа толилуулан тун ч завгүй явсан билээ. Тэгвэл энэ удаа тус хамтлагийн хамт олон “Папараци” нэртэй шинэ тоглолтоо өдөр бүр СТО-ны тайзнаа хүргэж эхэлсэн юм. Хошин урлагийн хаврын инээдмийн давалгааг цааш давалгаалсаар “Шилдэг өнгө” хамтлагийн ээлжит шинэ уран бүтээлээ “Давхардаж ирсэн дурлал” нэртэйгээр МҮЭСТО-нд өдөр бүр 19.00 цагт хүргэж байгаа бол “Маск” орон нутагт буюу зүүн аймгуудаар аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм. Тэд ч нийслэлд ирэн инээдмийн давалгаанд хүч нэмэн өөрсдийн шинэ уран бүтээлээ тоглоно гэсэн шүү.
А.БҮЖИН