“Girls Aloud” аялан тоглолтоо эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

“Girls Aloud” аялан тоглолтоо эхлүүлэв

Дэлхийд алдартай цөөн хэдэн охидын хамтлагийн нэг, Британийн “Girls Aloud”-ын бүсгүйчүүд фенүүдийнхээ тэсгэл алдтал хүлээсэн аялан тоглолтоо Ньюкасл хотоос эхлүүлжээ. 2009 оноос уран бүтээлийн түр завсарлага авсан “Girls Aloud” хамтлагийн 10 жилийн ой энэ онд тохиож буй юм. Тиймээс тэмдэглэлт ойн баяртаа зориулж, дахин нэгдэж, шинэ уран бүтээл, шинэ цомог, аялан тоглолтоо үнэнч фенүүддээ бэлэг барина хэмээн амласан билээ.

Амлалт ёсоор Шерил Коул, Кимберли Уолш, Надин Койл, Никола Робертс, Сара Хардинг нарын бүрэлдэхүүнтэй “Girls Aloud” сүр дуулиантайгаар “The Hits Tour 2013” аялан тоглолтоо нээсэн байна. Тоглолтын туршид хамтлагийн олон хит дуунууд эгшиглэж, тоглолтын тайз засалт, хамтлагийн гишүүдийн хувцаслалт гээд бүхий л талаараа үзэгчдийн сэтгэл ханамжийг дээд цэгт нь хүргэж чаджээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж