Мохаммед Мурси. Фото: Fayez Nureldine / AFP

Сонгуулийн үр дүнд зургадугаар сард тодорхой болсны дараа долдугаар сарын 6-нд шинэ парламентын анхны хуралдаан болно. Өмнө нь мөн л ажиглагчид хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар өмнөх сонгууль 2011 оны арваннэгдүгээр сараас 2012 оны нэгдүгээр сарын хооронд үргэлжилж байсан юм.
Египетийн парламентын дээд танхим болох Зөвлөлдөх зөвлөлөөс хоёрдугаар сарын 21-нд буюу өчигдөр Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг баталсан байна. Үндсэн хуулийн цэц уг хуулийн таван заалтыг өөрчлөхийг шаардаж байсан юм. Зөвлөлдөх зөвлөл нь шүүхийн шийдвэрийг хүлээн аваад, санал хураалтгүйгээр баталсан ба ирэх 25-ны өдөр ерөнхийлөгч засвар оруулсан хуулийн төслийг батлах ажээ.
Нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ хуулийн дагуу депутатууд сонгогдсоныхоо дараа намаа сольж болохгүй. Хосни Мубаракийн үед бие даасан олон нэр дэвшигч сонгогдсоныхоо дараа эрх баригч Үндэсний ардчилсан намд нэгдэж байсан тул хуулийн заалтад өөрчлөлт оруулжээ. Мөн шинэ хуулиар парламентын доод танхмын гуравны нэг нь бие даасан нэр дэвшигчдийнх байх ёстой. Хосни Мубаракийн огцорсны дараа үйл ажиллагааг нь хориглосон Үндэсний ардчилсан нам 10 жилийн турш улс төрийн амьдралд оролцох эрхгүйг энд хуульчилж өглөө.
Өнгөрсөн оны сүүлчээр Мохаммед Мурси, бүх нийтийн санал асуулгаар дэмжигдсэн шинэ Үндсэн хуульд гарын үсгээ зурсан юм. Түүний дагуу доод танхим бүрэлдтэл дээд танхим нь өргөн эрх мэдэл авсан байв.