Япон үсчид Монголд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Япон үсчид Монголд ажиллаж байна

“АСА” циркт өнгөрсөн амралтын өдрүүдэд “Японы соёл урлагийн анхдугаар наадам” өргөн хүрээнд, урлаг соёлын тоглолт, загварын үзүүлбэр, японы компаниудын үзэсгэлэн худалдаа, япон үндэсний хоол, цайны урлаг, цаасан урлалын үзэсгэлэн болж өнгөрсөн билээ. Тус наадамд японоос ирж оролцсон үчсин гоо засалчдын багийн долоон үсчин үлдэн манай долоон салонд арав хоногийн турш үнэ төлбөргүй үс засаж байгаа юм. Өчигдөрөөс эхлэн “АСА” циркийн замын зүүн талын “Smile” салон, , Орос элчингийн баруун талд байрлах “Туяа мастер” салон, “АСА” циркийн баруун талд “Tsuki house” байранд  “Nana” салон, баруун дөрвөн замын  Next компьютерийн хойд талын зургаан давхар улаан тоосгон байранд байрлах “Монголын үсчин гоо засалчдын холбоо”-ны “Цоогий” академи, “Түшиг” их дэлгүүрийн замын эсрэг талын “Platinum Gate”-д байрлах “Макаризо” салон, Орос элчингийн баруун талд байрлах “Сарнай Х” салон, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо Амарын гудамжинд байрлах “Цэрэнханд” салонуудад японы мэргэжлийн үсчид таныг хүлээн авч үйлчилж байгаа юм байна. Тэд япондоо төдийгүй гадаадад үсчинээр ажиллаж байсан дадлага туршлагатай багийхан гэсэн шүү. Монголдоо япон үсчинээр шинэхэн дүр төрхийг өөртөө бүрдүүлэх ховорхон боломжийг бүү алдаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж