
Нийслэлийн өмчийн харилцааны газраас иймэрхүү зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах, өмчийн бүртгэл, зөвшөөрлийн байдалд хяналт тавих байдлаар зохих хууль дүрмийг сахиулж, Цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлж өгнө. Цагдаагийн ерөнхий газраас бүрэн эрхийнхээ дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн ямарваа зөрчил гаргасан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг шалгах, хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ажээ. Нийслэлийн онцгой байдлын газраас энэхүү зөрчилтэй тэмцэх ажиллагаанд шаардлагатай хүн хүч, багаж, хэрэгслэлээр ханган ажиллах юм байна. Ийнхүү цагдаа, хяналтын, өмчийн бүртгэлийн байгууллагуудын шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдолд хуулийн дагуу шат, шатны арга хэмжээ авах замаар эрүүгийн хариуцлага ч хүлээлгэх боломжтой ажээ.
У.БОЛОР