Байгалийн нєєц баялаг ашигт малтмалаараа дэлхийн анхаарлын тєвд орсон Монголын уул уурхайн салбарынхны “Coal Mongolia” чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг гэсэн статистикаас харахад Монголын эдийн засаг энэ салбараас хараат болсныг харуулж байгаа юм.
Монгол улсын тэргүүлэгч банк ХААН Банк энэхүү чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр 3 дахь жилдээ оролцож байна. ХААН Банк 2007 онд арилжааны банкуудаас анхлан банкныхаа Том аж ахуйн нэгжийн банкны газрын харъяанд улс орны эдийн засагт өндөр ач холбогдол бүхий уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй гадаад, дотоодын компаниудад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Уул уурхайн банкны хэлтэс байгуулж мэргэшсэн баг ажиллуулдаг болсон нь салбартаа анхдагч болсон юм.
“Coal Mongolia-2013” чуулга уулзалт Монгол улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарт төрөөс баримтлах бодлогыг танилцуулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой хоёр өдөр чуулах бөгөөд 10 гаруй орны 700 гаруй төлөөлөгчид хуралд оролцож байгаа нь энэхүү чуулга жилээс жилд хүрээгээ тэлж байгааг харуулж байна.
ХААН Банк уул уурхайн салбарынханд банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэхээс гадна том аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааны чиглэл, онцлогт тохирсон банкны цогц үйлчилгээг хүргэн ажилладаг.
Том аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хэрэгцээ, гүйлгээний хэмжээ, шаардагдах бүтээгдэхүүн үйлчилгээ болон тэдгээрийн цар хүрээ нь жижиг дунд бизнесийнхэн, иргэдийнхээс эрс ялгаатай. Тиймээс ч алслагдсан хүн ам цөөтэй хөдөө орон нутгийн уурхай дээр ХААН Банкны салбар, тооцооны төвүүд болон АТМ бэлэн мөнгөний машин ажилладаг. Түүнчлэн томоохон уул уурхайн компанийн ажиллагсдад зориулж тодорхой нөхцөл, хөнгөлөлттэйгээр орон сууцны зээл олгож байгаа нь зэрэг дорвитой ажил хийж байгаагаа ХААН Банкны Гүйцэтгэх захирал ярилаа. ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като энэхүү чуулга уулзалтад “Уул уурхайн түүхий эдийн зах зээл” болон “Зах зээлийн өнөөгийн хандлага” нэрийн дор илтгэл тавилаа.