УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа энэ асуудал дээр намын бүлгүүд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас хэлэлцүүлгийн явц удаашраад байгаа билээ. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудал дээр гишүүдийг талцуулаад байгаа хоёр сэдвийн эхнийх нь төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл, хоёр дахь нь өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэдэг асуудал. Тиймээс маргаантай байгаа энэ сэдвээр NEWS.mn сайт нээлттэй хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлэгт хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой. Түүнээс гадна манай http://economy.news.mn салбарт сайтад байршуулсан санал асуулгад оролцохыг урьж байна.
NEWS.MN
Холбоотой мэдээ