Шинэ үйлдвэр-шинэ боломж

Хуучирсан мэдээ: 2013.02.22-нд нийтлэгдсэн

Шинэ үйлдвэр-шинэ боломж

Улс орны эдийн засгийн чадавхи нэмэгдэхийн хэрээр монгол хүний оюуны чансаа, чадавхийг харуулсан бүтээн байгуулалтууд сүүлийн жилүүдэд хаа сайгүй өрнөх болсон. Made in Mongolia гэх нүдэнд дулаахан шошигтой салбартаа шинэлэгт тооцогдох нэгэн үйлдвэр ашиглалтанд орсоноор монголчууд бидний боломж бололцоо дахин нэгээр нэмэгдэж байгаа чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Засгийн газраас явуулж байгаа зөв бодлогын дүнд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн шугамаар байгууллагдсан энэхүү үйлдвэр деним материал боловсруулах технологийг судлан, эх орондоо анх удаа амжилттай нутагшуулжээ. Деним боловсруулалт гэдэг нь бидний сайн мэдэх жийнсэн(jeans) бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, цайруулах арга технологийг хэлдэг байна. Энэхүү үйлдвэр нь одоо Go Mongolia Go(Урагшаа Монгол урагшаа) уриатай “URBAN JEANS”(хотын жийнс) төслийг хэрэгжүүлж, зах зээлд бүтээгдэхүүнүүдээ байршуулахаар шургуу ажиллаж, хүмүүсийн биеийн онцлог, структурыг судлах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 3000 орчим хүний биенээс хэмжээ авч монгол хүний биенд суусан ямарч гадны брэндтэй өрсөлдөх бүхий л төрлийн жийнсэн болон даавуун бүтээгдэхүүнээр хийсэн дүрэмт хувцас, ажлын хувцас, жийнсэн, даавуун, хилэн өмднүүдийг үйлдвэрлэж хэрэглэгчидэд нийлүүлж эхэлжээ. Жийнсэн материалаар хийсэн хувцас эдэлгээ даах, амьсгалах чадвар, хуучирах тусмаа улам гоё харагддаг зэргээрээ ямар ч материалыг дагуулахгүй чанартай гэж дэлхий дахинд тооцогддог. Үйлдвэрийн лабoрaтoрт туршсан тестийн судалгаанаас харахад жийнсэн материалаар хийсэн ажлын хувцас чийг дамжуулалт 28%-33%, үрэлтийн хүчинд тэсвэрлэх чадвар нь даавуун материалаас 3.2-4.7 дахин сайн атлаа тоос, тоосонцороос хамгаалах чадвар 43% өндөр байгаа нь нотлогдсон байна. Иймдээ ч бүхийл дэлхийгээрээ жийнсийг хүлээн зөвшөөрч өмсдөг нь учиртай. Урбан жийнс брэнд нь хэрэглэгчиддээ улам ойртон ажиллах зорилгын үүднээс HAND MADE SERIES шугамыг ажлуулж хэрэглэгчидэд тусгайлсан үйлдвэрлэлээ нээжээ. Өөрөөр хэлбэл таны биед олигтой таарах өмд нэг л олдохгүй байна уу? Тэгвэл энэ одоо асуудал биш боллоо. Та өөртөө тааруулан цорын ганц өмдийг ч энэхүү үйлдвэрт захиалан хийлгэж болох юм байна. Үнэхээр шинэ гайхалтай боломж.

Дэлгэрэнгүй мэдээллийг 95001122 утсаар лавлах буюу http://www.urbanjeans.mn/ хаягаар хандаарай. Go Mongolia Go…





           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж