“Samsung” ухаалаг хөргөгч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

“Samsung” ухаалаг хөргөгч бүтээжээ


Гэр ахуйн цахилгаан барааны салбарт тэргүүлэгчдийн нэг Өмнөд Солонгосын “Samsung” корпораци Zipel e-diary загварын цоо шинэ хөргөгчөө зах зээлд нэвтрүүлсэн байна. Италийн үнэт эдлэлийн зохион бүтээгч Массимо Зуччигийн зохион бүтээсэн уг хөргөгчийн онцгой, давуу тал нь гэвэл 10 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, Wi-Fi буюу утасгүй интернэтэд холбогдох программтай учир интернэтээс хүссэн мэдээ, мэдээлэл, цаг агаарын мэдээ зэргийг харах боломжтойгоос гадна дуртай дуугаа татаж аваад сонсох боломжтой ажээ. Цахилгаан, эрчим хүчинд хэмнэлттэй байх үүднээс хаалган талд хоёр LED гэрэл байрлуулсан уг хөргөгч нь 0,7 метр куб багтаамжтай ба үнийн тухайд 2170 ам.доллар юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж