Сумдад 60-100 сая төгрөг олгоно | News.MN

Сумдад 60-100 сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Сумдад 60-100 сая төгрөг олгоно

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Энэ жил улсын төсөвт 465 тэрбум төгрөгийг нэмж суулгахаар төлөвлөж байгаа юм. Тус хурлын үеэр гишүүд төсвийн тодотголд орон нутагт зам, гүүрийн барилга барих зардал нэмж суулгах, мөн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 329 сумдад 60-100 сая төгрөгийг хүн амын тооноос шалтгаалан олгох талаар Д.Балдан-Очир гишүүн санал оруулсан.

Гэхдээ өмнө нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 12 аймагт 230 сая төгрөг өгсөн нь үр ашиггүй зарцуулагдаж, дарга нь машин авч унасан тохиолдол гарч байсан талаар шүүмжилж байсан. Гэхдээ энэ удаад 329 сумдад олгох 60-100 сая төгрөгийг харъяалагдах аймаг сумдын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хариуцуулан өгөх, ингэснээр орон нутагт олгосон мөнгө үр ашиггүй зүйлд хяналтгүй зарцуулагдахгүй байх нөхцөл бүрдэх гэнэ. Мөн замын засвар хийж байгаа компаниуд чанаргүй зам хийж төсвөөс дараа нь илүү зардал гарах эрсдэлтэй байгаа, эргээд холбогдох компаниудад хариуцлага тооцох талаар Д.Тэрбишдагва гишүүн санал хэлж байлаа. 

Б.Сүх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dez 2010-05-25 202.55.191.24

сум бүрт 60-100 төгрөг өгнө гэнэ солиорол гэж энэ байх даа өөрсдийнх нь мөнгө биш болхоор ёстой малнууд

Avatar

LEXUS 470 ZARII 2010-05-25 203.91.117.3

2010-05-07 D USA S IRSEN 2003 ONI TSAIVAR NOGOON LEXUS LX 470 ZARNA 99939396 91612268

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж