
Гэхдээ өмнө нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 12 аймагт 230 сая төгрөг өгсөн нь үр ашиггүй зарцуулагдаж, дарга нь машин авч унасан тохиолдол гарч байсан талаар шүүмжилж байсан. Гэхдээ энэ удаад 329 сумдад олгох 60-100 сая төгрөгийг харъяалагдах аймаг сумдын засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хариуцуулан өгөх, ингэснээр орон нутагт олгосон мөнгө үр ашиггүй зүйлд хяналтгүй зарцуулагдахгүй байх нөхцөл бүрдэх гэнэ. Мөн замын засвар хийж байгаа компаниуд чанаргүй зам хийж төсвөөс дараа нь илүү зардал гарах эрсдэлтэй байгаа, эргээд холбогдох компаниудад хариуцлага тооцох талаар Д.Тэрбишдагва гишүүн санал хэлж байлаа.
Б.Сүх