L&#39Oreal-ийн Эндигийн будаггүй төрх

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Тэртээ 1985 оноос хойш өдгөөг хүртэл дэлхийн гоо сайхны алдартай брэнд L"Orйal-ийн “RevitaLift” бүтээгдэхүүний нүүр царай болсоор ирсэн Америкийн нэрт загвар өмсөгч, жүжигчин Энди Макдауэллийн үргэлжийн мөнхөд залуу төрх гэрэл зурагчдын дуранд өртжээ. Өдгөө 54 настай Энди өнгөрөгч мягмар гаригийн өглөө уламжлал ёсоор биеийн тамирын дасгалаа хийхээр спорт клуб руу алхаж яваад ийнхүү папараццичдын дуранд өртсөн байна. Наснаасаа илүү залуу харагдах нууц, үргэлж үзэсгэлэнтэй харагдахыг номлол болгосоор ирсэн түүний төрх залуу үеийнхтэй нь харьцуулбал нэлээд өөрчлөгдсөн бололтой. Учир нь түүний нүүрэндээ ямар ч будаггүй төрх, засаж янзлаагүй хааш яайш үс гээд олонд дэлгэсэн папараццичдын гэрэл зурагт нэлээд гундуухан дүр төрх харагдаж байна. Харин Эндигийн төгс сайхан биеийнх нь нууц үргэлж спортоор хичээллэдэгтэй холбоотой тухай тэрээр нэг бус удаа ярьж байжээ. “Groundhog Day”-ийн од тэрээр уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд “Cedar Grove” продакшны нэгэн шинэ кинонд тоглохоор болоод байгаа гэнэ.

Сонирхуулахад, Эндиг дэлхий даяар кино сонирхогчдын танил болгож, кино урлагт хөл тавих гол хүчин зүйл нь болсон алдарт “Groundhog Day” кино энэ жил 20 нас хүрч буй гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж