Зүүн европийн хакерчид халджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Зүүн европийн хакерчид халджээ

Зүүн европийн хакерчид Фейсбүүк, Твиттер болон Apple компанид халджээ

Одоогоос хэд хоногийн өмнө Фейсбүүкийн ажилтнуудын компьютерт үл мэдэгдэх вирус нэвтэрч, сүлжээнд нь доголдол үүсгэсэн хэрэг гарсан билээ. Мэргэжилтнүүд энэ хэргийг Хятадын зүгээс үйлдэгдсэн хэмээн таамаглаж байсан ч АНУ-ын кибер дайралтаас хамгаалах хороо зүүн европын зүүн хэсэг болон ОХУ-аас хакердсан болохыг тогтоосон байна. Хэд хоногийн өмнө Apple компанийн ажилтнуудын компьютерт үл мэдэгдэх вирус илэрч, холбоотой бичиг баримт устаж, автоматаар Жава тоглуулагч нь ажиллаж байсан аж. Мөн үүнтэй адилхан доголдол Твиттерийн төв оффист ч илэрчээ. Олон нийтийн сүлжээний хамгийн том хуудас болох Фейсбүүк тэр дор нь хамгаалалт хийж чадсан ч Твиттер хэрэглэдэг 250 мянган хэрэглэгч өөрийн хаяганд нэвтэрч чадаагүй байна. “Кибер халдлагыг хамгийн олон давтамжтай үйлдэж, хамгийн өндөр төвшинд хүрсэн хакерчидтай болохоор бид Хятад улсыг ийм төрлийн хэрэгт байнга хардаж сэрддэг. Гэхдээ зүүн европод ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх чадалтай олон мэргэжилтнүүд бий. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд бүгд ийм албадтай. Тиймээс зүүн европын зүг рүү анхаарлаа хандуулах нь чухал” гэж АНУ-ын ерөнхийлөгчийн кибер аюулгүй байдлыг хамгаалах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Том Кэллерманн ярьжээ. Томоохон компанийн систем рүү нэвтрэхийн тулд Apple компанийн тусгай программын нэршилийг ашигласан бөгөөд татаж авна уу гэсэн бичгийг томоохон компанийн ажилтнуудын компьютер дээр гаргаж байсан аж. Тухайн вирусыг тараахдаа OS X Lion нэртэй макинтошийн компьютер ажиллах чадвартай программыг ашиглан энэхүү халдлагыг хийсэн болох нь тогтоогджээ. Хэрэг явдал гарсаны дараахан 35 хоногийн турш энэ программыг хаах болсон Apple компани олон нийтэд зарласан байна.
 

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж