
“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд байгуулагдаж буй “Хорооны Иргэний Танхим”-ын нээлтийн ёслолын ажиллагаа 2013 оны 2-р сарын 22-нд 14 цагаас хорооны байранд болно. Нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын Ажлын албаны дарга Б.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд, НИТХ-ын төлөөлөгч Д.Дагва, НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс, НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл, НИТХ-ын төлөөлөгч Т.Болдбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхсайхан нарын хүмүүс оролцоно
гэж Нийслэлийн иргэний оролцоооны хэлтсээс мэдээллээ.