АНУ-ын Жоржия мужийн Томсон-МакДаффигийн нисэх онгоцны буудалд өчигдөр орой “Beechcraft 390/Premier I” жижиг онгоц газардах гэж байгаад осолдсон байна.
Холбооны нисэх хүчний удирдах газраас мэдээлснээр жижиг онгоцонд нийт долоон хүн зорчиж явсан бөгөөд онгоц өчигдөр оройн 20:30 цагт осолджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр ослын улмаас таван хүн амь үрэгдсэн ба амьд үлдсэн хоёр зорчигчийн нэг нь нисгэгч, нөгөө нь зорчигч байсан байна. Одоогоор ослын газарт гал сөнөөгчид, аврах албаныхан болон цагдаа нар ажиллаж байгаа аж. Тус онгоц АНУ-ын Теннеси мужийн Нэшвилл хотын “John Tune” нисэх буудлаас хөөрчээ. Одоогоор Жоржия мужийн албаныхан ослын талаар дэлгэрэнгүй мэдэгдэл хийгээгүй байна.
Б.АНХТУЯА