Майкл Бубле удахгүй аав болно

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Майкл Бубле удахгүй аав болно

Канадын
нэрт дуучин, жүжигчин  Майкл Бубле  өнгөрөгч сарын 24-нд  аав болох гэж
байгаа талаараа YouTube сайтаар албан ёсоор мэдээлэл хийж байсан билээ.
Саяхан тэрээр “Entertainment Tonight Canada”-д өгсөн ярилцлагадаа
удахгүй  хүүхэдтэй болох баяртай мэдээг сонссон сэтгэгдлээсээ хуваалцаж,
хөл хүнд эхнэрийнхээ талаар яриа дэлгэсэн байна. Ярилцлагынхаа үеэр
Бубле “Эхнэр маань хөл хүнд болсноосоо хойш мөхөөлдөс, давсалсан
хүнснээс ер нь татгалзахаа больсон” хэмээжээ.

Түүнчлэн тэрээр
эхнэртээ амттай хоол хийж өгөхөд нэлээд цаг зарцуулж байгаа тухайгаа
ярьж, олон мянган фэнүүдийнхээ өмнө гэргийдээ ямар их хайртайгаа хэлсэн
гэнэ. Бубле 2009 оны арваннэгдүгээр сард эхнэр Луисана Лопилатотой сүй
тавьж, 2011 онд Аргентинд хуримаа хийсэн аж. Хосууд хамгийн анх 2008 онд
Буэнос-Айрес хотод Бублегийн хөгжмийн студид танилцаж байжээ. Нэрт
дуучин Бубле Луисанатай гэрлэсний дараа “Crazy Love”, “Christmas”
цомгуудаараа Грэммийн шилдэг шагналуудыг хүртэж, хөгжмийн ертөнцийн
алдартай оддын нэг билээ. Тэрбээр Итали-Канадын давхар иргэншилтэй ажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж