Худалдаа хөгжлийн банк дахиад л шүүхийн хаалга татна

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Худалдаа хөгжлийн банк дахиад л шүүхийн хаалга татна

Энэ талаар өнөөдөр "Өдрийн шуудан" сонин мэдээлсэн байна. Нэг хэсэг 50 саяас дээш төгрөгтэй хадгаламж эзэмшигчдийнхээ хүүг завшсан гэгдэж байсан Худалдаа хөгжлийн банкны талаар дахин таагүй мэдээлэл дэгдэж эхэллээ. Энэ удаад данснаас нь хуурамч гарын үсгээр мөнгө гаргасан гэж харилцагч нь гомдол гаргажээ. Гэхдээ ганц удаа хүний хадгаламжаас “идчихсэн” хэрэг биш. Бүр хоёр удаад данснаас нь мөнгө завшсан. Тухай бүрд нь Дотоод хяналтын байгууллагад гомдол гаргаж байсан ч таг дүлий мэт хүлээж аваагүй. Тийм учраас мөнгөө алдсан харилцагч нь шүүхэд хандах гэж байгаа. Шүүх цагдаадаа хүрэн заргалдаж байгаа нь энэ боловч үүн шиг хохирсон өөр олон хүн байж магадгүй гэж тэр хохирогч нь ярьж байгаа гэнэ. Тиймээс банкинд мөнгөө луйвардуулсан харилцагч нь шүүхээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчид хандаад байгаа. Урьд нь мөн л түүний хадгаламжийн хүүг завшсан. Энэ талаар хагас жил хэрүүл уруул хийхэд Худалдаа хөгжлийн банкныхан өөрсдийнхөө бурууг хүлээж, хохирлыг нь төлөхөөр болсон ч банкны энэ буруутай үйлдлийг хэнд ч мэдэгдэж болохгүй гэсэн шаардлага тавьж, тэр ёсоор хохирогч нь чимээгүй болсон бололтой. Харин одоо дахиад ингээд маргаан дэгдээхээр яах бол?

Ямартаа ч Худалдаа хөгжлийн банкны хохирогч нь Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаад байгаа аж. Гомдлоо Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, орлогч захирал С.Оргодол, Дотоод хяналтын газрын дарга П.Гантуул нарын нэр дээр гаргасан болохоор гурван дарга хөтлөлцөөд шүүхийн хаалга татах нь дээ.

Б.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж