Сэтгүүлчид АНУ-д амжилттай суралцаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид АНУ-д амжилттай суралцаад ирлээ

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл,
мэдээллийн байгууллагуудын 14 сэтгүүлчийг АНУ-д зохион байгуулсан англи
хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх нэг сарын хугацаатай
сургалтад  амжилттай хамрууллаа. Уг сургалтыг Олон улсын боловсролын
Америк дахь консул /American Councils for international education/
байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулсан юм.
Сэтгүүлчид
2013 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15 хүртэл бүтэн нэг
сарын хугацаанд АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн чиглэлээр
англи хэл эзэмшиж, Америкийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллага
болох CNN, NBC, Washington Post зэрэг байгууллагад дадлага хийж мэдлэг
боловсролоо дээшлүүллээ. Тэд дэлхийн 48 орноос ирсэн мэргэжил нэгт
сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцаж, хамтдаа оюутны байранд
байрласан юм.  Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тангараг өргөх ёслолд
оролцон мэдээ, сурвалжлага бэлтгэсэн байна.
 
“Олон улсын
боловсролын Америк дахь консул” нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон
улсын ашгийн бус байгууллага  бөгөөд дэлхийн 25 улсад салбартай, мэдлэг
боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх
уриатай ажилладаг юм.

www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж