
Гадаадын томоохон улстөрчид, жүжигчид, дуучид зэрэг олны танил эрхмүүд өөрийн твиттер хаягаа баталгаажуулдаг. Энэ нь тухайн хүний нэрээр хаяг нээн, өөр хүн тухайн хүний өмнөөс жиргэдэг үзэгдлийг цэгцэлж, аль нь хуурамч хаяг болохыг мэдэхэд хялбар болгодог ач холбогдолтой юм.
Тэгвэл Монголоос анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хаягаа баталгаажуулжээ. Ингэснээр андуурагдам олон “Элбэгдорж” гэсэн твиттер хаягнаас ялгагдаж, жинхэнэ хаягийг дагахад амар болж байгаа юм.