Энэтхэгт эгч дүү гурвыг хүчирхийлж, худагт хаяжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Энэтхэгт эгч дүү гурвыг хүчирхийлж, худагт хаяжээ

Энэтхэгийн Мурмади гэх жижиг тосгоны ойролцоох Бандара дүүрэгт орших нэгэн худгаас 6-11 насны эгч дүү гурван охины цогцос олдсон тухай “Times of India” мэдээлсэн байна. Энэтхэгийн албаныхны мэдээлснээр 6, 9, 11 настай гурван охин өнгөрсөн Валентины баяраар сургуулиасаа тарж яваад хулгайлагдсан бөгөөд тэднийг хүчирхийлснийхээ дараа амийг нь хөнөөж худагт хаясан байжээ. Хохирогч охидын өвөөгийн мэдэгдсэнээр тэд өлмөн зэлмэн амьдралтай байснаас гэмт этгээд тэднийг элдэв амттан, хоолоор хуурч хялбархан авч яваад бузар хүслээ гүйцэлдүүлсэн байж магадгүй гэнэ. Учир нь хохирогч охидын аав дөрвөн жилийн өмнө нас барж, ээж нь хар ажил хийж, маш бага цалингаар арай ядан гэр бүлээ тэжээж байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тосгоны цагдаа нар охидын амь үрэгдсэн шалтгааныг “санаандгүй осол” байсан хэмээн хуурамчаар мэдүүлж, хэргийг нуун далдлахыг ооролдсон бөгөөд үүнд тосгоныхон ихээр зэвүүцэн, бухимдаж, жагсаал цуглаан хийсэн байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газрын гишүүн Прахул Пател хохирогч охидын ээжтэй очиж уулзан, эмгэнэл илэрхийлэхийн сацуу санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.

Энэтхэгийн цагдаагийн газраас уг хэрэгт мөрдөн байцаалтын таван том баг гаргаж, хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд 50 мянган рупийн шан, харамж өгөх зар тараажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж