Ж.Энхбаяр “өршөөл” эржээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр “өршөөл” эржээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнгөрсөн оны аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хан Хэн­тийн тусгай хамгаалалттай газарт хул­гай­гаар гахай агна­сан тухай бид тухайн үед нь мэдээлж байсан. Тэ­рээр ингэхдээ Батлан хам­гаалах яамны нисдэг тэрэг хөлөглөсөн байдаг. Уг хэр­гийг Төв аймгийн Цагдаа­гийн хэлтэс шал­гаж эхэлсэн юм.

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт холбогдох уг хэрэг өдгөө сураг ал­дарч, зарим эх сурвал­жийн мэдээгээр хэрэгсэх­гүй болж буй гэнэ. Уг нь цагдаагийнхан Ж.Энхбаярыг  нэ­лээд шуур­хай шалгаж, хамт явсан хүмүүсийг нь олж тогтоон нотлох баримтыг бүрдүүлж чадаад байжээ. Тусгай хамгаалалттай газарт ан хийсэн, яамны нисдэг тэрэг хөлөглөсөн, агнасан гахайгаа Улсын заан Б.Соронзонболдоор үүрүүлж зургийг нь аван хадгалсан зэрэг нь барим­таар нотлогдож, шүүхэд шилжүүлэхэд бэлэн бо­лоод байсан аж.

Аргаа барсан эрхэм гишүүн ангийн анд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр очиж учир байдлаа хэлэн, “өршөөл” гуйсан гэнэ. УИХ-д хоёр ч удаа хамт сууж байгаа, адилхан залуу хүмүүс, энэ асууд­лаас болоод цагдаагийн­хан хавь ойрынхныг минь шалгаж, шалгаагаад хүнд байна хэмээн “зовлонгоо” тоочсон аж.

Ж.Энхбаяр сар гаруйн өмнө нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Төв айм­гийн цагдаагийнхан на­даас ямар нэгэн байдлаар тодруулж асуусан юм байх­гүй. Гахай гэдэг амь­тан Монгол Улсад ховорд­сон амьтан биш. Түгээмэл байдаг. Хоёр жилийн өмнө 15 мянга байсан” гэж бай­лаа. Хэрэв эх сурвалжийн мэдээлэл үнэн бол Х.Тэ­мүү­жин сайд “ангийн анд”-аа бодож, хэлснийг нь ёсоор болгосноор Ж.Энх­­баярын гэх энэ хэ­рэг шүүхэд очсон болоод сураг алдарна гэсэн үг. Үүнийг цаг хугацаа л ха­руулах буй за

Б.ГАРЬД

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. www.POLIT.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж