Урт цагааны улаан луйвар

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Урт цагааны улаан луйвар

Нийслэлийн өмчийг хувийн нэгжид хэрхэн хямд өрт­гөөр түрээслэж ирсэн тухай ноцтой баримтыг дэлгэе. Өдгөө Нийслэлийн төрийн өмчит 86 аж ахуйн нэгжийг 340 гаруй аж ахуйн нэгж түрээслэж байгаа. Энэ 86 аж ахуйн нэгжийн зөвхөн нэг нь Урт цагааны байр. Урт цагааны байрыг 2006 оноос хойш одоог хүртэл 30 аж ахуйн нэгжтэй түрээслэх гэрээг Нийс­лэлийн Өмчийн харилцааны газраас хийж ирсэн байна. Гэх­дээ эдгээр 30 аж ахуйн нэгжүүд цаашаагаа олон хүнд дам да­маа түрээслэж ихээхэн хэм­жээ­ний ашиг олдог байсан нь илрээд байна. Тухайлбал, албан ёсны түрээслэгч 30 аж ахуйн нэгжийн нэг нь болох “Хөм” ХХК уг байрны 372 м.кв талбайг түрээслэдэг. Дундаж талбайтай 60 м.кв орон сууцаар тооцвол зургаан айлын орон сууцны дайтай газрыг оффисийн зориулалтын түрээс гэхэд сард ердөө 526 мянган төгрөгийг Нийслэлд түрээс нэрийн дор тушаадаг. Тэгсэн хэрнээ дам түрээслэгч нарт болохоор 20-хон м.кв-ыг нь 500 мянган төгрөгөөр түрээслэнэ. 20 м.кв-аар нь хуваагаад түрээслээд байна гэж үзвэл сардаа 100 шахам сая төгрөгөөр дам түрээслэгч нарт түрээслэх нь. Тодруулбал, “Хөм” ХХК нийт 20 иргэнд түрээсэлдэг нь нэр устайгаа бий. Зөвхөн “Хөм” ХХК-ийн захирал гэхэд улсад 500 мянган төгрөг тушаасан төдий болчихоод сар болгон 100 сая төгрөг өөртөө халааслачихдаг  гэхээр маш том луйвар явж ирсэн байгаа биз. “Хөм” ХХК МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг гэж ойр орчмын хүмүүс нь ярилцдаг юм билээ. Урт цагааны байрны 30 аж ахуйн нэгжийн нэг нь иймэрхүү өнгө аястай байгаа гэхээр төрийн өмчийн уг байрны нийт талбай болох 7600 гаруй м.кв талбай ч олон дарга нарын халаасыг түнтийлгэдэг болчихоод байгаа юм. Дарга нар гэж онцолсны учир юу гэвээс Нийслэлийн хуучин удирдлага, дарга нарын үзэглэсэн гэрээгээр улсын өмчийг мөнгө олох ашиг хэрэгсэл болгож ирсэн нь нотлогдоно. Түрээслэгчдийн ард хэн хэн буй нь зарим нь ил шахуу харагдах юм билээ.
Хотын төвд байрлах Урт цагааны байр бол Нийслэлийн өмчийн III байр юм. Өмчийг хэрхэн үнэгүйдүүлж ирсэн өдий төдий луйврын дэргэд түрээс гэгч өчүүхэн төдий мэт боловч угтаа улс буюу Нийслэл өөртөө ашигтайгаар гэрээ хийсэн бол гэдэг асуулт яах аргагүй урган гарч ирнэ. Өнөөдөр Нийслэл мөнгөгүй улмаас хогноосоо салдаггүй, хорт утаанаасаа ангижирдаггүй, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу гэх мэт зовлон тоочвол олон бий. Нэгэнт төр буюу Нийслэл өмчтэй бол тэрийгээ улсдаа ашигтай хэлбэрээр хийж болох байсан нь мэдээж. Хэдийгээр Урт цагааны үйлчилгээний төв олон ч хүний амьдралын амь амьжиргаа болж буй ч давамгай эрхтэй 30 түрээслэгч нарын харгайгаар улс хохироод зогсохгүй жирийн иргэдийг өндөр түрээсээр дарж иржээ.

Ингээд 30 аж ахуйн нэгжийн нэрсийг жагсаая.

  1. Урт цагаан
  2. Угалзат дархан
  3. Үнэнч
  4. Морьтгүрэн
  5. СООЦ
  6. ХӨМ
  7. Бэсгэ
  8. Нарлаг тал
  9. Ситиколор
  10. Эдванс
  11. Ти-Энд-Жи
  12. Дэгжих-1
  13. Вүүдмэн
  14. Шөт шоп
  15. Эж-Эрдэнэ
  16.  Иргэн Санж
  17.  Борогчин трейд
  18.  Ё.Мэндбаяр
  19.  Идиал групп
  20.  Алаг даага ХХК
  21.  Нью трейд
  22.  Дэгжих-2
  23.  МҮХТолбоо
  24.  Хар чонот
  25.  Иргэн Болд
  26.  Анома
  27.  МБ Тэмүүлэл
  28.  Иргэн Саранцэцэг
  29.  Иргэн Туяацэцэг
  30.  БТСХороо

Эдгээр 30 аж ахуйн нэгж бүгд цаанаа дам түрээслэгч нартай. Гэтэл Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнд зааснаар бол “Түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааныгазраас зөвшөөрөл авна” гэж бий. Өнгөрсөн хугацаанд буюу 2006 оноос хойш зөвшөөрөл авч байсан аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь энэхүү алдангитай гэрээг үнэлж дүгнэж байсан удаа бас алга. Тэгсэн хэрнээ Нийслэлээс газрын түрээс, дулаан, халуун хүйтэн ус, хогны мөнгө бүгдийг нь төлөөд өгчихнө. Үнэндээ тэр мөнгө татвар төлөгч биднээс л гарч байгаа хэрэг. Яагаад ийм алдангитай гэрээг Нийслэл хийж ирэв гэдэг асуултыг дахин тавъя. Өнөөдөр зах зээлийн ханшаараа нэг м.кв талбай оффисийн түрээс гадуур 40 мянга орчим бий. Хотын төв дэх Урт цагааны байр болохоор нэг м.кв нь 4500 төгрөг. 40 мянга 4500 төгрөгийн дунд асарТэгсэн хэрнээ дам түрээслэгч нарт болохоор 20-хон м.кв-ыг нь 500 мянган төгрөгөөр түрээслэнэ. 20 м.кв-аар нь хуваагаад түрээслээд байна гэж үзвэл сардаа 100 шахам сая төгрөгөөр дам түрээслэгч нарт түрээслэх нь. Тодруулбал, “Хөм” ХХК нийт 20 иргэнд түрээсэлдэг нь нэр устайгаа бий. Зөвхөн “Хөм” ХХК-ийн захирал гэхэд улсад 500 мянган төгрөг тушаасан төдий болчихоод сар болгон 100 сая төгрөг өөртөө халааслачихдаг  гэхээр маш том луйвар явж ирсэн байгаа биз. “Хөм” ХХК МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг гэж ойр орчмын хүмүүс нь ярилцдаг юм билээ. Урт цагааны байрны 30 аж ахуйн нэгжийн нэг нь иймэрхүү өнгө аястай байгаа гэхээр төрийн өмчийн уг байрны нийт талбай болох 7600 гаруй м.кв талбай ч олон дарга нарын халаасыг түнтийлгэдэг болчихоод байгаа юмхол ялгаа бий байгаа биз. Хотын төвийн бүсэд байрлах барилга байгууламжийн нэг м.кв талбайн үнийн судалгааг Нийслэлээс урьд нь гаргаж л дээ. Чингэхдээ Урт цагааны байрыг дээр үеийн хуучирсан, харуул хамгаалалтаас эхлээд стандарт норм байхгүй гэж үзсээр ашиглалтын зардлыг нэг м.кв-т талбайд шилжүүлвэл сард дунджаар 4450 төгрөг болно гэсэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол өнгөрсөн 2010 онд гарч байж. Энэхүү үнэлгээн дээр суурилан дээрх 30 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан гэж үзэх ойлголт харагдаж байгаа ч энэ нь хууль бус луйвраа өнгөлөн далдлах гэсэн арга юм. Ердөө л Иргэдийн хурал хувийн 30 аж ахуйн нэгжид зориулсан тогтоол гаргасан гэж хардахаар байна. Гэхдээ Урт цагааны байрыг түрээслэгч нартай гэрээ хийхдээ м.кв-ыг нь 4500 төгрөг гэж хамгийн багаар тооцох бөгөөд үүнээс дээшээ хэд дахинаар ч гэрээ хийж болно гэсэн заалт бий. Хачирхалтай нь  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хуучин удирдлагууд 30 аж ахуйн нэгжид зориулсан уу гэлтэй м.кв-ыг нь хамгийн багаар тооцсон байдлаар гэрээгээ хийжээ. Авлигад бүхэл бүтэн механизм, эрэг шураг ажилладаг гэдэгчлэн НИТХ-ын гаргаж буй тогтоол, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хийж буй гэрээ бүгд зөвхөн хувийн 30 аж ахуйн нэгжийн төлөө бүхлээрээ, механизмаараа ажиллажээ. Гэмт хэргийн шинжтэй ийм нэг явдал Урт цагааны байрыг удаан хугацаанд тойрон эргэлдэн байна даа.

Үргэлжлэл бий

Б.ДОЛЗОДМАА

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж