Афганистанд 28 дайчныг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Афганистанд 28 дайчныг хөнөөжээ

НАТО болон Афганистаны хамтарсан арми тус улсын зүүн, өмнөд хэсгийн нутгуудад цуврал тусгай ажиллагаа явуулсан байна. Энэхүү тусгай ажиллгааны үеэр хамтарсан армийн цэргүүд нийт 25 лалын зэвсэгт дайчин, тэднийг удирдаж байсан гурван толгойлогчийг хөнөөжээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр хамтарсан армийн цэргүүд Афганистаны Лагман мужийн Метерламд дайралт хийх үеэр 15 зэвсэгт дайчныг толгойлогч Кари Алмасын хамтаар хөнөөсөн байна. Түүнчлэн НАТО болон Афганистаны цэргийн тусгай ажиллагааны үеэр Газни мужид таван зэвсэгт дайчин, Логар мужид гурав, Гильменд мужид хоёр зэвсэгт дайчин тус тус амь үрэгджээ. Афганистаны албаныхны мэдээлснээр Гильменд мужид хамтарсан армийн агаарын цохилтийн  үеэр Талибан бүлэглэлийн толгойлогч Исмаил Коутак болон Мухаммед Хан нар амь үрэгдсэн байна.

АФганистан дахь лалын зэвсэгт бүлэглэлийн эсрэг Америкаар толгойлуулсан олон улсын тусламжийн армид ойролцоогоор 100 мянган цэрэг үүрэг гүйцэтгэж байгаагийн 66 мянга орчим нь Америкийн цэргүүд бөгөөд АНУ эхний ээлжинд 34 мянган цэргээ тус улсаас энэ онд багтаан эргүүлэн татахаар болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж