Ханган нийлүүлэгчийн тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Ханган нийлүүлэгчийн тоог нэмнэ

Оюутолгой компанийн өнгөрсөн онд  худалдан авсан бараа үйлчилгээний 34 хувийг үндэсний компаниуд нийлүүлжээ. Үүнийг  энэ онд 45 хувь болгохоор  зорьж буй бөгөөд энэхүү бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэдгээ тус компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Оюутолгой компани нь 2010 оноос хойш 1,1 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн гэнэ. Мөн өнгөрсөн онд 1000 гаруй компанитай хамтран ажилласан бөгөөд  эдгээрийн 67% нь үндэсний компаниуд аж. Сонгон шалгаруулах мэдээллийг ил тод болгох үүднээсханган нийлүүлэгчдэд зориулсан мэдээллийн сан нээсэн бөгөөд  1600 гаруй компани, аж ахуйн нэгж бүртгүүлжээ.  Түүнчлэн үндэсний ханган нийлүүлэгчийн хувь оролцоог нэмэхээр зорин ажиллаж учраас компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулж, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэдгийг Хангамж дэд бүтэц хариуцсан албанаас онцоллоо.
  

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж