Нийслэлийн ундны усны нөөц 2030 онд бүрэн дуусна

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ундны усны нөөц 2030 онд бүрэн дуусна

Нийслэлчүүд 2030 унд гүний усны хомсдолд орох магадлал тун өндөр байна. Учир нь, улаанбаатарчууд хоногт дунджаар 300 мянган шоо мерт усыг хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Энэ нь одоогийн байгаа нөөцийг байж болох бүрэн хэмжээгээр нь ашиглаж байна гэсэн үг. Тиймээс ундны усны хомсдолд орохгүйн тулд шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж байна.

Манай улс уул уурхай гэхээсээ илүүтэйгээр яаж усны шинэ эх үүсвэртэй болох талаараа хамгийн их анхаарах нь чухал болоод байгаа аж. Тэрчлэн одоо хэрэглэж байгаа усны хэрэглээ дэндүү үрэлгэн байгаа учраас хаа хаанаа усаа хэмнэх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ. Сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж байгаа асуудал бол саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх явдал.

Гэтэл нийслэлчүүдийг бүх л шат, салбарт нь саарал ус ашигладаг болгоё гэхээр хөрөнгө мөнгөний эх үүсвэрээс гадна техник, технологийн удаан хугацааны шат дараатай шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа юм. Гэхдээ энэ оноос эхлэн үйлдвэрлэл болон уул уурхайд ашиглаж байгаа усны төлбөрийг нэмэгдүүлэх хууль батлагдсан нь ихээхэн дэвшилттэй үзэгдэл. Одоо журмаа боловсруулах шаардлагатай гэнэ.

Өөр нэг онцлох зүйл гэвэл нийслэлчүүдийг ундны цэвэр усаар хангахад голлох үүрэгтэй ажилладаг байгууллага бол Ус суваг ашиглалтын газар. Гэтэл тус байгууллага нэг литр усыг зургаан төгрөгний зардлаар олборлодог хэрнээ хэрэглэгчдээс литр тутамд нэг хүртлэх  төгрөгний төлбөр авдаг нь тус байгууллагыг алдагдалд оруулахаас гадна иргэдийн усаа хэмнэж хэрэглэх сэтгэлгээг бууруулж байна гээд хэлчихэд буруудахгүй. Ус чандмань эрдэнэ, бас Нийслэлийн ундны усны нөөц эрс багасч байгаа учраас хаа хаанаа хэмнэх сэтгэлтэй байх шаардлага тулгарч байна уу даа гэлтэй.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж