Рианнагийн төрсөн өдөр Крис Браунтай хамт

Хуучирсан мэдээ: 2013.02.21-нд нийтлэгдсэн

Рианнагийн төрсөн өдөр Крис Браунтай хамт

Хөгжмийн ертөнцөд олны анхааралд үргэлж өртдөг дуучин Рианна болон Крис Браун нар хайрын баярыг хамт тэмдэглээгүй, тэдний харилцаа дуусгавар болсон тухай саяхныг хүртэл шар хэвлэлүүд мэдээлж байлаа. Гэтэл Рианна өчигдөр 25 насныхаа төрсөн өдрийг үзэсгэлэнт Хавайд Крис Браунтай хамт тэмдэглэсэн тухай Twitter-тээ бичиж, Кристэй хамт авахуулсан зургаа оруулжээ.

Рианна өнгөрөгч долоо хоногт Лондонгийн “Fashion Week”-т оролцсоныхоо дараа Хавайд ирж 25 насныхаа төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн аж. Төрсөн өдөрт нь зориулж, дуучин Кейти Перри тэргүүтэй алдартнууд баяр хүргэн, жиргэжээ. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж