

Төрийн нарийн бичгийн дарга Б. Ганцэцэг тэргүүтэй албаны хүмүүс М-Си-Эс Тайгер үйлдвэр дээр 2013 оны 2 сарын 20-нд хүрэлцэн ирж шагналыг тус компанийн гүйцэтгэх захирал Лэстэр Танд гардуулан өгсөн ба уг уралдаанд оролцсон 90 гаруй байгууллагын төлөөлөгчид мөн хүрэлцэн ирсэн юм.
Шагнал гардуулах ёслолын дараа М-Си-Эс Тайгер үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтнууд үзүүлэх сургалт хийж зочид М-Си-Эс Тайгер үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь дэлхийд алдартай Heineken корпорацын 210 гаруй үйлдвэрт мөрдөж буй ХАБЭА (Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуй)-н журамд Монгол Улсын холбогдох хууль журмыг нэмж тусган, мөрдлөг болгон ажилладаг бөгөөд ашиглалтанд орсноосоо эхлэн үйлдвэрийн ослоос сэргийлэхэд онцгой анхаарсаны дүнд эдүгээ ТЭГ буюу осолгүй ажилласан гэсэн үзүүлэлттэй байна.
Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан шалгаруулалт нь “ХАБЭА-н тухай” хууль болон энэ чиглэлийн бусад холбогдох тогтоомж, шийдвэрийг хэрэгжилтийг хангах, ажлын байран дахь орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан, аж ахуйн нэгж байгууллага, хамт олны үйл ажиллагаанд бодитой үнэлгээ, дүгнэлт, урам өгсөн арга хэмжээ боллоо гэж оролцогчид үнэлсэн юм.