Энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэн (СЭТАСОУХ) энэ долоо
хоногт “2010 оны зэр зэвсгийн үйлдвэрлэлийн 100 том компани”-ийн
жагсаалтыг нийтэлсэн байна. Энэ чансаанд хоёр дахь жилдээ Америкийн
Lockheed Martin концерн тэргүүлжээ.
2010 оны мэдээний
дагуу Америкийн компаниуд томоохонд орох зэвсэг үйлдвэрлэгчдийн эхний
20-д давамгайлж байна. Өмнөх чансааных шигээ эхэнд нь Америкийн концерн
Lockheed Martin бичигдэв. Шинжээчид хоёрдугаар байрт Британийн BAE
Systems концернийг нэрлэжээ.
Уг чансааны эхний аравт мөнөх чансаа
шиг долоон америк компани бичигдлээ. Дээр дурьдсан Британи концернаас
гадна Европ дамжсан EADS (7-р байр), Италийн Finmeccanica (8-р байр)
компаниуд багтжээ хэмээн РИА «Новости» мэдээлжээ.
СЭТАСОУХ-гийн
шинжээчдийн нэрлэсэн 100 том компанийн худалдаа 2009 оныхоос нэг хувиар
нэмэгдэн 411,1 тэрбум доллар болжээ. Зарим талын удаашрал ажиглагдсан ч
эдгээр компаниудын худалдаа цэргийн захиалагч нарын үйлчилгээг оруулан
тооцоход 2002 оноос 60 хувиар өссөн байна.
Хүрээлэнгийн
жагсаалтад Америк, Европын компаниуд давамгайлсан байна. Хятадын
компаниуд нарийн мэдээ байхгүйгээс уг жагсаалтад багтсангүй. Мөн л ийм
шалтгаанаар Украин, Казахстаны компаниуд чансаанд хамрагдсангүй.
“2010
оны мэдээлэл нь аж үйлдвэрийн бусад салбарт нөлөөлсөн санхүүгийн хямрал
байгаа ч томоохон тоглогчид зэвсгийн наймааг явуулсаар байгааг
харууллаа” гэж хүрээлэнгийн шинжээч Сюзан Жексон тайлбарлав.
Топ-100
жагсаалтад Оросын 11 компани орлоо. “Алмаз-Антей” концерн чансаагаа
тэднээс хамгийн өндөрт буюу 20 дугаарт бичигдсэн байна. 2010 оны дүнгээр
уг концерн 3,95 тэрбум ам.долларын зэвсэг худалджээ.
Чансаанд
3,44 тэрбум долларт цэргийн техник худалдсан Нисэхийн нэгдсэн корпораци
21-т орсон байна. “Вертолеты России” холдинг 1,91 тэрбумын
наймаатайгаар 47-д орлоо. “Хөлөг онгоцны нэгдсэн корпораци” 1,65
тэрбумын арилжаагаар 51-д оржээ.
Өмнөх жилийн чансаанд Оросын
есөн компани багтаж байсан юм. 2009 онд Америкийн концерн “Lockheed
Martin” нэгд, Британийн BAE Systems хоёрдугаарт орж байжээ.