Д.Эрдэнэбат орон нутгийн томилолтоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат орон нутгийн томилолтоо хойшлуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёрдугаар сарын 21-23-ны хооронд Өвөрхангай аймагт ажиллахаар болоод байсан ч орон нутаг дахь энэхүү томилолтоо түр хугацаагаар хойшлуулжээ. Хойшлогдсон шалтгаан тодорхойгүй байна. УИХ-ын намрын чуулганаар хэд, хэдэн чухал хуулийн төсөл хэлэлцсэний дотор Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөл орсон. Энэхүү хуулийн төсөл дээр иргэдээс санал бодлыг нь сонсох нь чухал гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга үзэж байсны зэрэгцээ тус бүлгийнхэн ч санал нэгдсэн. Тиймээс эл хуулийн төсөл дээр хөдөөгийн иргэд, малчдаас санал солилцох нь чухал байгаа юм. Мөн УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль, тогтоолын төслүүд, УИХ-аас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр зэрэг олон асуудлыг иргэдэд таниулахаар төлөвлөөд байсан ч хойшлогдлоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж