Хавдар судлалын төвд төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

Хавдар судлалын төвд төсөл хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Гинер Райхл болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг хүсэлтийн дагуу өнөөдөр ЭМЯ-нд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Австрийн Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвийн чадавхийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлж, санхүүжүүлэхээр болсон тухай ярилцсан байна. Энэхүү төсөл нь Австри улсын нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгээр хэрэгжих бөгөөд хэдий хэмжээний санхүүжилт зарцуулах нь тодорхойгүй байгаа ч 2013 онд багтаан хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгдсэн байна. Австри, Монгол улсын хооронд дипломат тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд цаашдаа ч хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйгаа талууд илэрхийлээд Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Австри улсад айлчлахыг урьсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж