BHP Billiton-ны дарга Марк Клоппер ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2013.02.20-нд нийтлэгдсэн

BHP Billiton-ны дарга Марк Клоппер ажлаа өгнө

Английн уул уурхайн томоохон компани болох BHP Billiton компанийн захирал Мариус Клоппер ирэх тавдугаар сарын 10-нд үүрэгт ажлаа өгч, тэтгэвэртээ гарах гэж байгаа аж. Өмнөд Америкийн бизнесмэн тэрээр 2007 оноос хойш BHP Billiton компанийг удирдаж байсан билээ. Өнгөрсөн жил тус компанийн хагас жилийн ашиг 58 хувиар унасан нь дэлхийн зах зээл дээр төмөрлөгийн үнэ унасантай холбоотой аж. “Тэрээр компанийг санхүүгийн хямралтай жилүүдэд ухаалгаар удирдаж орлого нэмж байсан сайн удирдагч. Компанийн нэр хүнд ч тодорхой хэмжээгээр дээшилсэн” гэж BHP Billiton компанийн ерөнхий захирал Жак Нассер ярьжээ. Тэрээр жилийн нэг сая 805 мянган ам.долларын цалинтай ажиллаж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд түүний жилийн цалин хоёр сая ам.доллараар хэмжигдэж байсан юм. Харин түүний орыг залгах хүнээр Эндрью Макэнзиг нэрлэжээ. Шотланд гаралтай тэрээр 2007 оноос хойш тус компанийн өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан юм. Мөн тэрээр 2004-2005 оны хооронд “Рио Тинто” компанийн Уул уурхайн үйлдвэрийг хариуцсан даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж