Даян дэлхийн гүйлтийн тамирчид уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ

Даян дэлхийн гүйлтийн тамирчид уулзав

Даян дэлхийн гүйлтийн тамирчид уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийг /ДДЭНГ/ Монголд зохион байгуулах хорооны тэргүүн Н.Цогтбаатар, гишүүн С.Билэгт, АНУ-ын гүйгч П.Калагиан, ОХУ-ын гүйгч Л.Пеюкалова нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхий даяар олон орны гүйгчид нэгдэн эв найрамдлын төлөө энэхүү байгууллагыг үүсгэн санаачилсан байна. Энэ жил тус байгууллагаас зохион байгуулдаг гүйлтийн Ази тивийн хэсэг нь 4 дүгаар сарын 24-нд Японы Хирошима хотоос гараагаа эхэлж Япон улсаар 700 орчим км, БНСУ-аар 450 км, БНХАУ-аар 1.000 орчим км замыг туулж 5 дугаар сарын 15-нд Дорнод аймгийн “Хавирга” боомтоор манай улсын нутагт хүрч иржээ.

Дээрх багт АНУ, ОХУ, Монголын гүйгчид нэгдсэн бөгөөд Монгол орны зүүнээс баруун зүг хүртэл нийт 2.600 км замыг туулж улмаар 6 дугаар сарын 7-нд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ-ын Горно-Алтайск хот хүртэл гүйх юм. Дараа нь ОХУ-ын баг тамирчдад галт бамбараа хүлээлгэн өгөх юм байна. Тус гүйлтийн багт нэгдсэн сайн дурын гүйгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай зарлиг”-ийг талархан дэмжиж буйгаа хэлээд тэднийг хүлээн авч уулзан, энх тайвны төлөөх үйл хэргийг нь сайшааж буйд баяртай байгаагаа онцолж байв. Гүн ухаантан, хөгжимчин, яруу найрагч, их сэтгэгч Шри Чинмойн санаачилгаар 1987 оноос эхлэн энх тайвны төлөөх гүйгчид хоёр жилд нэг удаа Нью-Иорк хотноо орших НҮБ-ын Төв байрнаас гараагаа авч дэлхийн 100 гаруй улс орноор гүйдэг уламжлал тогтжээ. Олимпийн хэв маягаар буухиалан гүйдэг энэ үйлсэд манай орон 1995 онд анх удаа нэгдэн орсноос хойш 13 дах жилдээ зохион байгуулалтад оролцож байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж