Орост бүх харгис багш нарын жагсаалтыг гаргана

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Орост бүх харгис багш нарын жагсаалтыг гаргана

Москвагийн прокурорын төв байр

Москвагийн прокурорын газар хүүхдүүдэд сэтгэл зүйн болон биеийн хүчний дарамт үзүүлсэн бүх багш нарын мэдээллийн банктай болох саналыг дэвшүүлэв. Прокурорын мэдээгээр 2007 оноос эхлэн сурган хүмүүжүүлэгч багш нарын зүгээс хүүхдүүдэд гаргасан ааш араншингийн тухай 52 хэрэгт шалгалт хийснээс 10 нь эрүүгийн шинжтэй хэрэг байв. Одоо сурган хүмүүжүүлэх албанд авч байгаа хүмүүсийн гэмт хэрэг хийсэн эсэх мэдээллийг заавал шаардаж байхаар болжээ. Гэхдээ хэргийн тухай Хөдөлмөрийн дэвтэрт нь тэмдэглээгүй бол хэрэг хийсэн эсэх нь огт мэдэгдэхгүй өнгөрдөг байна. Тиймээс догшин ширүүн ааш араншинтай багш нарын жагсаалтыг гаргах хэрэгтэй гэж прокурор санал болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж