
Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагааны ТИКА агентлаг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний Комисстой хамтран ажиллахаар боллоо. Ингэхдээ талууд хамтран “Эмзэг бүлгийн өрхийн албан бус боловсрол” төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд энэ нь шилжин суурьшигчдын эрхийг хамгаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх юм байна. Энэ хүрээнд өнөөдөр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг дэмжлэг болгон хүлээлгэн өгчээ.
У.БОЛОР