Түүнчлэн цагдаа нарын мэдээлснээр Али Сейд амиа егүүтгэх хүртэлх сүүлийн дөрвөн цагийн хугацаанд Калифорни мужийн “Route 55” замаар хурдтай давхиж, замдаа таарсан гурван машиныг мөргөснөөс олон хүн гэмтэж, бэртээсэн байна. Эдгээр хохирогчдын нэг нь буудуулж, мөргүүлснээс нүүр болон гарандаа хүнд шархтсан бөгөөд гар утасгүй явж байсан учраас гэртээ хүрсэн хойноо цагдаад болсон явдлыг мэдэгджээ. Дараа нь Али Сейд Тастин хотын “Micro Center” компьютерийн дэлгүүрийн гадна зогсч, 26 настай Жереми Льюсийн амийг буудан хөнөөгөөд автомашиныг нь аван зугтсан байна. Энэ бүхний эцэст өнөө өглөөний 05:00 цагийн үед цагдаа нар Али Сейдийн замыг амдан бүсэлж, бууж өгөхийг анхааруулахад тэрээр өөрийгөө буудан амиа егүүтгэжээ. Одоогоор цагдаа нар Али Сейдийн хэрэг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.
20 настай залуу гурван хүнийг буудан хөнөөжээ
АНУ-ын Калифорни мужийн Оранжид “Saddleback” коллежид суралцдаг 20 настай оюутан Али Сейд гэгч өнөөдөр гурван хүнийг буудан хөнөөж, өөр хэдэн хүнийг гэмтээснийхээ дараа өөрийнхөө амийг егүүтгэжээ. Цагдаа нарын мэдээлснээр Али Сейд “Ладера” эдлэн дэх гэртээ 20 орчим насны бүсгүйг буудан хөнөөгөөд эцэг эхийнхээ хар өнгийн суудлын тэргийг унаж, зугтсан байна. Одоогоор цагдаа нар хохирогч эмэгтэй хэн болох, Али Сейдтэй ямар холбоотой болохыг тодруулахаар ажиллаж байгаа аж. Дараа нь Али Сейд Тастин хотод хүрч, Деннигийн түргэн хоолны цэгт араас нь ирж явсан мотоциклтой эрэгтэйг автомашиныхаа арын цонхоор буудан шархтуулаад тэнд байсан өөр нэг хүний автомашиныг дээрэмдэн зутжээ. Гэрчийн мэдээлснээр Али Сейд түүнд “Би чамайг гэмтээмээргүй байна. Би нэг хүн алсан. Өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр. Надад түлхүүрээ өг” хэмээн буу тулгасан байна. Айж сандарсан гэрч “BMW” машиныхаа түлхүүрийг түүнд өгсөн даруй Али Сейд автомашиныг унан цааш явжээ. Дараа нь Али Сейд гэрлэн дохионд зогсч байхдаа автомашинаасаа буун эсрэг урсгалд зогсч байсан эрэгтэй рүү очиж, гурван удаа буудан амийг нь хөнөөсөн байна.
Б.АНХТУЯА