Шувууны ханиад
буюу САРС-тай адил төрлийн вирус Их Британид илэрч нэг хүн нас бараад байна. Өнгөрөгч ням гаригт Бирмингем хотод
байрлах Хатан хааны нэрэмжит эмнэлэгт дөрвөн хүн хатгааны зовиуртайгаар хэвтсэн ч энэ долоо хоног гармагц зургаан хүн нас барсан байна. Шинэ төрлийн энэ вирусыг
коронавирус гэдэг бөгөөд өмнөх вирусээс хүйтэнд тэсвэртэй, ханиадны ямар нэгэн
вакцинд устахгүй байгаа аж. Их Британийн эрүүл мэндийн яамнаас мэдээлж
байгаагаар нас барсан зургаан хүн дунд нэг гэр бүл байсан бөгөөд тэд Катарт
амарч байгаад дөнгөж ирээд байжээ. “Бид энэ вирусыг аль болох хурдан эмчлэх
арга олохын төлөө ажиллаж байна. Өмнө нь САРС дээр ашиглаж байсан вакциныг
тарихад ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй болохоор шинэ вакциныг гаргаж авахаар
ажилдаа орсон” гэж Их Британий эрүүлийг хамгаалах агентлагын профессор Жон
Ватсон ярьжээ. Одоогийн байдлаар яг энэ төрлийн вирусний халдвар Саудын Араб,
Йордан, Их Британи, Герман зэрэг дөрвөн оронд илэрч зургаан хүн нас бараад байна.

Б.СҮХ