Гар утасны зах зээлд нэгэн цагт өрсөлдөгчгүй шахам байсан “Нокиа” компани хөгжмийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаагаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Энэ үйлчилгээ нь зөвхөн Lumia смартфонд л зориулагдаж байгаа үйлчилгээ аж. Нокиагийн хөгжмийн үйлчилгээг ашиглахын тулд Spotify болон iTunes-д байршсан дуунуудыг сарын 3,99 ам.доллар төлөөд тухайн сардаа хүссэн дуугаа татаж болох юм байна. Энэхүү хөгжмийн үйлчилгээнээс татсан дуу болон клипний дүрсний чанар нь бусад үйлчилгээнээс татсан дуунаас тав дахин чанартай гэдгийг албаныхан баталж байгаа юм. “Нокиа” компани өөрийн алдагдалаа нөхөж, Apple болон Samsung-тай өрсөлдөхийн тулд 2011 оны арваннэгдүгээр сараас Lumia нэртэй смартфоныг гаргаж байсан билээ. Энэ загварын хамгийн сүүлийн хувилбар нь энэ оны нэгдүгээр сараас Nokia Lumia 620 нэртэйгээр гарч, одоогоор гурав гаруй сая борлогдоод байгаа юм.
Б.СҮХ