”Ногоон”-ы эсрэг ”цэнхэр”

Хуучирсан мэдээ: 2010.05.25-нд нийтлэгдсэн

”Ногоон”-ы эсрэг ”цэнхэр”

“Paramount Pictures” анимейшн киноны түүхэнд нэгэн дэвшил авчрах бүтээл хийж буй тухайгаа зарлалаа.
“Megamind“ нэртэй энэхүү кино нь урьд өмнө ямар ч кинонд гарч байгаагүй агуу хорон санаатны тухай өгүүлэх аж. Энэхүү хорон санаатан нэгэн хотыг өөрийн төсөөлөн бодох чадвараа ашиглан, оюун ухаанаараа удирдаж аргандаа оруулахыг зорино.
Аз болоход түүний энэхүү балмад үйлдлийг зогсоох нэгэн супер баатар тэрхүү хотод амьдардаг. Тэр нь “Metro Man”.
Ингээд тэр хоёрын дунд ширүүн тэмцэл өрнөж, хэн нь дийлэхээс хүн төрөлхтний хувь заяа шийдэгдэх болно.
Энэхүү кинонд Холливуудын алдарт жүжигчин Will Ferrell, Brad Pitt, Tina Fey, Jonah Hill нар дуу оруулж байгаа гэнэ.
Дашрамд сонирхуулахад, “DreamWorks” компанийн бүтээл “Shrek”-ийн цуврал асар их орлого олж, 2001 оноос эхлэн гарсан гурван анги нь нийтдээ хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг авчирсан тухай мэдэгдээд байгаа. Харин “Paramount Pictures” өөрсдийн “цэнхэр хорон санаатан”-г “DreamWorks”-ын “ногоон мангас”-ын амжилтыг эвдэж чадна хэмээн найдаж байгаа гэнэ.
Сонирхол татам адал явдал, хорон санаатан, супер баатруудын хоорондын тэмцлийг харуулах энэхүү хүүхэлдэйн кино ирэх аравдугаар сарын 5-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж